Дуулим хорвоод дуулах гэж төрсөн минь – Уртын дуун


http://www.mongolinternet.com/famous/Norovbanzad.htm

УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН

Жаа
Энэ сайхан замбуу тивийн наран
Илхэн бүхий дэлхий дээгүүр
Мөхдөлгүй дэлгэрч түгэн
Мандаж мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ
Жаа
Тэр лугаа адил
Олон түмний минь өршөөл
Үнэн сэтгэлтэй бүхнийг
Ялгалгүй асарсаар байдаг л билүү зээ, та мину зээ
Жаа
Үүлэн чөлөөний наран мэт
Өчүүхэн энэ явах насаа
Үнэн мөнх дор барьж
Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ, та мину зээ
Жаа
Идэр цовоо саруул сэргэлэн насандаа
Эс сурсан эрдэм номыг
Өтөлж харьсан хойноо
Эргэж сурна гэдэг маш бэрх биш үү дээ, та мину зээ

ГООЛИНГОО

Зvvдээ, нойрны минь дотор оо ай
Зvрхний маань Гоолингоо нь vзэгдээд байх юм аа ай
Зvйлчлээд хэлсэн vг нь ээ хөө
Миний маань цээжинд хадаастайхан байх юм аа ай

Арван тvмэн адуу сүрэг нь
Арынхаа ууланд алагласхийгээд байх юм аа ай
Амраг Гоолингоогийн алтан хvрээ нь хөө
Арынхаа ууланд нь цайрасхийгээд байх юм аа ай

Vй тvмэн адуу нь болбол
Єврийнхєє ууланд алаглаад байна
Vнэн хайртай Гоолингоогийн хэлсэн vг
Єєрийн минь цээжинд хадаастайхан байх юм аа ай

ЭРДЭНЭ ЗАСГИЙН УНАГА

Эрдэнэ засгийн унага нь
Эрэмгий болоод жороо доо
Элст манхнаар нутагтай
Эмгэн буурал ээжтэй

Товуу засгийн унага нь
Товолзуулсанхан жороо шүү
Товцог толгодоор нутагтай
Тун чиг өвгөн аавтай

Нарийн цагаан замаар нь
Насны багад дөгийлөө
Ногоон толгойд нутагтай
Номхон олон дүү нартай…

ЭРДЭНЭ ЗАСГИЙН УНАГА – ЛХАГВАСҮРЭН

ҮЛЭМЖИЙН ЧАНАР

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө нь тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй сайхан царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зэ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зэ

Учирмагц сэнгэнэсэн
Уран гол шиг бие чинь
Угаас хамт бүтээсэн
Улаан зандан үнэр чинь
Улмаар сэтгэлийг хөдөлгөнөм зэ

Бадамын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам аривтганам зэ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамтдаа жаргая…

ЯНТАЙВАН ГӨӨГӨӨ

ҮХЭРЧИН ХҮҮ ЦЭРЭНДОРЖ

БАЯН МОНГОЛ

САРУУЛ ТАЛ

Саруул тал
Саруул л тал нь байваа чиг хө
Шавартай намагтайг нь мэдээгүй
Сайхан төрсөн түүнийхээ
Санаа л бодлыг нь олоогүй/гүүрээгүй гээд байгаан/
Уужим тал нь байваа чиг хө
Устай намгийг нь мэдээгүй
Угийн амраг л байваа чиг
Ухаан бодлыг нь таниагүй…

ЖААХАН ШАРГА – ЛХАМЖАВ ГУАЙН ДУУЛСНААР


Жаахан шаргын шогшоонд нь
Томоо нь муухай даслаа даа
Жаахан түүнийхээ аашинд нь
Сэтгэл муухай гунихарлаа
Хоёр морьтой гарлаа даа
Хонгорын ширээг дамжлаа даа
Хоноглосонгүй явсныг нь бодохоор
Хоёр нүдэндээ нулимстай
Буйлаад байгаа тэмээг
Бурантагны үзүүрээр тогтооно
Булиглаад байгаа сэтгэлийг
Одоо юугаар тогтоох вэ
Дэрвээд байгаа дээврийг
Дээсний үзүүрээр тогтооно
Дэнслээд байгаа сэтгэлийг
Одоо юугаар тогтооно вэ…

ХЭРЛЭНГИЙН БАРЬЯА

Хэрлэнгийн барьяа л гэж ахын минь үү нутаг
Хөхрөн хүдэнтсээр харагдана билүү зээ
Хэрлэн гэгч гол мину хөөрхий
Хэнтий Хаанаас эхтэй билээ зээ

Хилсхэн хол урсан урссаар
Баргын далайд цутганам зээ
Хэнз бага насандаа ах мину хөөрхий
Хэн хүний үрд хилсээр хэлэгдэж өнгөрөв өө зээ

Уулзъя гэж зорилоо шүү ах мину хөөрхий
Уулзсан хэрэг минь бүтлээ зээ
Золгоё гэж зорилоо шүү ах мину
Зорисон хэрэг минь бүтлээ зээ

ДӨРВӨН ЦАГИЙН ТАЛ

АР ХӨВЧИЙН УНАГА

Ар хөвчийн унага
Ар хөвчийн унага нь
Агсамхан болоод жороо
Амрагийн жаахан хүүгийнхээ
Аашинд нь болоод мордлоо
Дэнжин нуурын шагшуурга
Дэнжээн дагаад шагшина
Дэмий хүний үртэй
Дэндүү даамай даслаа даа

ГАРЫН АРВАН ХУРУУ

СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙ

Seruun saihan hangaid
Tungalag us ursnaa minu ze
Setgeliin dundaas todorhoi

Minii negen aldrai minu zee.

Magnai dundaa sartai
Huurhen borlog mori minu zee

Maniin tulee zovnigch

Manhan buural aav minu zee

Altai hangan gurgaldai
Arynhaa modond jirgene minu zee

Ahan duu ta nartaigaa hamt

Tenuun saihan jargana minu zee

Tursen gazryn tenger ni
Tenuun bolood uujim minu zee

Ter olon nuhedteigee
Tengeriin jargalangaar jargaya minu zee.

ГАНГАН ХАР МОРЬ

Ганган хар морь
Ганган хар морийгоо
Хагсраа л үгүй сойгоорой
Ганцхан амраг хүүтэйгээ
Гадаа л гэртгүй суугаасай
Хөөрхөн хар морийгоо
Хөтөл даваад унаарай
Хүний ганц хүүтэйгээ
Хүлээн байж уулзаарай…

ҮЗЭСГЭЛЭНТ НУТАГ

УРЬХАН ХОНГОР САЛХИ

ЭНХ МЭНДИЙН БАЯР

ХЭРЛЭНГИЙН БАРЬЯА

Advertisements

9 хариулт to “Дуулим хорвоод дуулах гэж төрсөн минь – Уртын дуун”

  1. Зочин Says:

    ёстой гайхалтай танд үнэхээр их баярлалаа

  2. Зүгээр ээ.
    Уртын сайхан дуугаа сонсож уудам талдаа дуулж яваарай

  3. үнэхээр лайтай өөр олон гоё гоё ардын болон уртын дуунуудыг тавьж өгөөрэй мөн жаахан шаргын бусад хувилбаруудыг ч гэсэн

  4. Yostoi goyo amjil husey

  5. bi heden duu tatmaar bn yahuu

    • RealPlayer суулгаад, татаж авах дуугаа эхлүүлээд хэсэг байж байтал дээр нь Download This Clip гэж гарч байна билээ. Тэгээд л татаад аваарай. Амжилт хүсье!

  6. ene bol mongoliin gaihamshig ene ariun ovogdiin ih ovd gunee talarhaj omogshih yumaa ta buhend talarhalaa

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: