Амар байна уу.


Эрхэм дэлхийн торон сүлжээгээр аялагч та манай халуун дулаан өргөөний хойморт

ТАВТАЙ МОРИЛНО УУ !!!

Алс холоос аялж яваа аянчин та манай гэрт тухлан сууж аян замын алжаалаа тайлж ажаам уу.

Манай гэрт зөвхөн аялгуу уянгалаг, яруу сайхан монгол хэлээр ярьдаг ёстой.

Манай гэрийнхэн бие биенээ “Та” хэмээн хүндэтгэн дууддаг.

Та оройн сэрүү унахад бидэнтэй хамт дулаан гэрт маань тулга тойрч суун монгол хэлний уран ярууг илтгэсэн сонин зүйлийг хуучилж ажаам уу?

Бид айл хотлоороо цуглан айлчин гийчнээс сонин содон сонсохыг тэсэн ядан хүлээж байна.

Дуслыг хураавал далай,

Дуулсныг хураавал эрдэм гэдэг билээ.

Танд манай гэрийн ёсыг даган мөрдсөнд талархаж байна.